• 1
  • 2
  • 3

Хөндлөнгийн магадлагаа нотолгоо хийх байгууллагаар томилогдлоо.

2017 оны 5-р сарын 27

Монгол Японы Засгийн газруудын Хамтарсан Кредит олгох Механизмын Хамтарсан хороо 2017 оны 5-р сарын 26-нд уг механанизмын хүрээнд хэрэгжүүлж байгаа төслүүдийн хүлэмжийн хийн бууралт шингээлтэнд "Хөндлөнгийн магадлагаа нотолгоо хийх этгээд"-ээр НБТТ-ийг  томилох шийдвэр гаргалаа.

Япон улс, Монгол улсын Засгийн газрууд "Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл" -ийг байгуулж ажиллах гэрээнд 2013 оны 1-р сарын 8-нд гарын үсэг зурсан билээ. Энэ түншлэлийн хүрээнд нүүрстөрөгч бага ялгаруудаг технологи, бүтээгдэхүүн, тогтолцоо, үйлчилгээг дэмжих төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах замаар Монгол улсын нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих зорилготой "Хамтарсан кредит олгох механизм"-ыг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн төслүүдийн хүлэмжийн хийн бууралтын үнэлгээг ХКМ-ын Хамтарсан хорооноос томилогдсон Хөндлөнгийн магадлагаа нотолгооны байгууллага гүйцэтгэх журамтай.

ХХ-н магадлагаа нотолгооны итгэмжлэл

2017 оны 2-р сарын 10. Стандартчилал хэмжил зүйн газрын Баталгаажуулалтын байгууллагын Итгэмжлэлийн техникийн хорооны хурлаас Нүүрстөрөгч Багатай Технологийн Төвд хүлэмжийн хийн төслүүдэд магадлагаа болон нотолгоо хийх итгэмжлэл олгох шийдвэрийг гаргалаа. Энэ итгэмжлэлийн хүрээнд манай байгууллагын мэргэжилтнүүд дараахь салбарын төсөл, арга хэмжээ, үйл ажиллагаанд хүлэмжийн хийн ялгаралтын бууралт, шингээлтийн магадлагаа, нотолгоо хийх боломжтой боллоо. Үүнд:

  • Эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүч дамжуулалт, түгээлт
  • Цахилгаан , электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл,
  • Хүнсний үйлдвэр,
  • Цемент, кокс, шохойн үйлдвэр,
  • Хог хаягдал боловсруулах, зайлуулах,
  • Ойн нөхөн сэргээлт, ойн аж ахуй, 
  • Барилгын дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт

 

2021 оны 6-р сарын 29. Баталгаажуулалтын байгууллагын Итгэмжлэлийн техникийн хорооны хурлаас Нүүрстөрөгч Багатай Технологийн Төвд хүлэмжийн хийн төслүүдэд магадлагаа болон нотолгоо хийх итгэмжлэлийг 2023 оны 6-р сарын 29-нийг хүртэл олгох шийдвэрийг гаргалаа. Энэ итгэмжлэлийн хүрээнд дараахи салбарын төсөл, арга хэмжээ, үйл ажиллагаанд хүлэмжийн хийн ялгаралтын бууралт, шингээлтийн магадлагаа, нотолгоо хийх боломжтой боллоо. Үүнд:

  • Эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүч дамжуулалт, түгээлт
  • Барилгын дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт
  • Үйлдвэрлэлийн ХХЯ-ыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт
  • Хөдөө аж ахуй, газар ашиглалт, ойжуулалт
  • Мал аж ахуй
  • Хог хаягдал боловсруулах, зайлуулах,
  • Утаа тортог бууруулах
  • Нүүрстөрөгчийн шингээлт, хадгалалт

 

 

Үйл ажиллагааны чиглэл

 

  • Байгаль, уур амьсгалд ээлтэй эрчим хүч, технологийн судалгаа, зөвлөгөө,
  • Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах төсөл арга хэмжээнд хөндлөнгийн үнэлгээ хийх,
  • Нүүрстөрөгч багатай техник, технологи нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Байгаль орчинтой зүй зохистой зэрэгцэн орших, ногоон амьдралын хэв маяг, хэрэглээний соёлыг дэлгэрүүлэх гэгээрлийн үйл ажиллагаа,
  • Олон улсын байгууллагатай хамтран дүрмийн зорилгоо биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах,